Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хууль сахиулах их сургуультай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг үндэслэлтэй тогтоож, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор криминологи судалгааны баг ажиллуулах, судалгааны багаас гарсан үр дүнд тулгуурлаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилготой санамж бичгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хууль сахиулах их сургууль дээр байгуулж, уг арга хэмжээнд Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Батболд оролцлоо. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба