ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Энхтайваны Ариунболдын “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахпах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Цэцэгмаа удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд прокурор, ажилтнууд бүрэн оролцов.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээллээ.