Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны эхний хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралджээ. Хуралдаанд тус дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан болон салбар зөвлөлийн бусад гишүүд оролцсон байна.
Хуралдаанд дүүргийн ерөнхий прокурор Д.Мөнхсайхан тус прокурорын газраас 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2018 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд тус прокурорын газраас оруулах саналыг танилцуулан, 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтарсан шалгалтуудыг хийх, 2019 онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, бууруулах,цаашид авах арга хэмжээний талаарх тодорхой саналуудыг тавьсан байна. Хурлаар тус салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба