БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР    ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллагаас 2018 онд  дэвшүүлсэн “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхзорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар харьяа Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн хэлтсүүдтэй хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-т  гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах  “Санамж бичиг” байгуулснаар  нийтийн хэв журам, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн эсрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль нэг мөр хэрэгжих, зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн хүрээлэн байгаа орчны эсрэг, мансуурах бодистой холбоотой болон насанд хүрээгүй, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалтуудыг хамтарч хийх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэх талаарх ажлуудыг хийж гүйцэтгэх  юм.