ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

A- A A+
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

 2 Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй  Болдт овогтой Солонгын “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 24ий өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор Д.Дамдинсүрэн удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Баянгол дүүргийн прокурорын газрын зөвлөлийн гишүүд оролцож, баяр хүргэжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.