ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нартай хамтарсан зөвлөлгөөн зохион байгуулж, 2018 онд тухайн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль журамд нийцсэн эсэхийг шалгасан дүнгийн талаар танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу түргэн шуурхай явуулах, цаашид анхаарах асуудал болон 2019 онд хийж хэрэгжүүлбэл зохих ажлын талаар санал солилцсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.