ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР   СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх Прокурорын байгуулллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнөөс Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүрэг болон хяналт хариуцсан хэлтсүүдээс өгөгдсөн үүрэг чиглэл, анхаарах асуудлын талаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад 8 цагийн сургалтыг биечлэн зохион байгуулав. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн хэлсэн үг, өгсөн үүрэг болон Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Аргачилсан заавар, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай” аргачилсан заавар хяналтын ажил хариуцсан хэлтсийн дарга нараас өгсөн үүрэг даалгавар болон цаашид анхаарах асуудал мэдээлэл тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, нийт прокурор, ажилтнуудад хяналтын ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулсан бөгөөд эдгээр дүрэм, журмын хэрэгжилтийг нэг мөр ханган, өдөр тутмын хяналтын ажилдаа мөрдлөг болгон сахилга хариуцлагаа дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, өөрийгөө байнга хөгжүүлж, суралцахыг  нийт прокурор, ажилтнуудад үүрэг болгож ажилласан байна.