ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “УРИАЛГА” ГАРГАЖЭЭ

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “УРИАЛГА” ГАРГАЖЭЭ

 Төв аймгийн хэмжээнд “Сар шинийн баяр”-ыг хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хулгай, дээрэм, осол, гал түймэрт өртөж, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож, осгож амь насаа алдах явдал цөөнгүй гардаг учраас тус аймгийн прокурорын газраас аймгийнхаа нийт сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор уриалга гаргажээ. Улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн 2018 оны 2 дугаар сард тус аймгийн хэмжээнд нийт 57 гэмт хэрэг үйлдэгдсэн ба үүнээс золгүй байдлаар нас барсан 10, хүний эрүүл мэндэд хүнд болон  хөнгөн хохирол санаатай учруулсан 13,  бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг 19, мал хулгайлах гэмт хэрэг 8, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг 1 тус тус үйлдэгдсэн байна. Дээрхи 57 гэмт хэргийн улмаас 33 хүн эрүүл мэндээрээ, 10 хүн амь насаараа, 29 хүн эд хөрөнгөөрөө, нийт 72 хүн хохирчээ.  Мөн 65 хүн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс эрүүлжүүлэгдэж, 35 хүн баривчлагдаж, 8 хүн  саатуулагдсан байна. Иймд Аймгийн ард иргэддээ хандаж өөрийгөө болон  бусдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс  урьдчилан сэргийлэх зорилгоор   гаргасан уриалгыг онцолж байна