Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас санаачлан Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын харьяа Багануур дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний хэсгийн албан хаагч болон Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн тасгийн дарга, мөрдөгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус прокурорын газрын Ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорууд оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгээс 2018 онд шүүхийн шинжилгээний чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шинжилгээ хийх нөхцөл боломж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг шийдвэрлэж ажилласан байна.
Мөн зөвлөгөөний явцад Дүүргийн ерөнхий прокурор, түүний орлогчоос мөрдөгч, шинжээч нарт хэргийн газрын үзлэгийг хийх, ул мөр илрүүлэх, бэхжүүлэх, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болон шинжилгээний обьектийг шинжилгээний байгууллагуудад хүргүүлэх, хэргийн ул мөр, эд мөрийн баримттай хэргүүдийг дахин шинжилгээний байгууллагуудад хүргүүлж дүгнэлт гаргуулах талаар тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн байна. Багануур дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба