Баянгол дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд ял эдэлж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг газар дээр нь гэнэтийн байдлаар шалгалаа. Шалгалтын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн харъяа “Автобус” 1, 2-р бааз, тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудад ажиллаж байгаа ялтнуудын ирцийн бүртгэл, ажлын гүйцэтгэл, ажлын байрны эрүүл ахуй, ажиллах нөхцөл байдал, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал, ажил олгогч байгууллагаас хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зэргийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажилласан. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба