Орхон аймгийн Прокурорын газраас харьяа Цагдаагийн газартай 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хамтарсан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, удирдах газраас өгсөн үнэлэлт, дүгнэлтийн талаар танилцуулан, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллахад анхаарах асуудлын хүрээнд санал солилцон хэлэлцжээ.
Уулзалт зөвлөгөөнөөр 2018 онд гаргасан алдаа зөрчлийн талаар хэлэлцэн, цаашид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаар болон Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг танилцуулж үүрэг, чиглэлийг өгчээ.
Тус уулзалтын үеэр Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2019 оны нэгдсэн сургалт, зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн өгсөн нийгэмд шудрага ёсыг тогтоон бэхжүүлэх, хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх тухай үүрэг, даалгаврын талаар Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд танилцуулж мэдээлэл хийсэн байна.
Тус прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг заалт нэг бүрээр хангаж, Прокурорын байгууллагаас 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайлын жил” болгон дэвшүүлсэн зорилтуудад хүрч ажиллах зорилгоор аймгийн ерөнхий прокуророос дотооддоо дэд төлөвлөгөө батлан, биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба