АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх, дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулж байгаа “Эрчимжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах талаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөгч нартай ажил хэргийн уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.Энэхүү уулзалтаар 2018 оны мөрдөн байцаалтын үлдэгдэл хэргүүдийг шийдвэрлэх график гарган, 14 хоног тутамд дүгнэж, үлдэгдэл хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах талаар мөрдөгч, хяналтын прокуроруудад үүрэг, чиглэл өглөө гэж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.