ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн Б/18 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Алтанзагас овогтой Ариунаагийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо. 

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Отгонноров удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцож, хяналтын прокурор А.Ариунаагийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.