Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Нямсүрэн овогтой Улсболдын “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Аварзэд удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Төв аймгийн прокурорын газрын зөвлөлийн гишүүд, прокурор, алба хаагчид болон тус аймаг дахь хууль, хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцож, баяр хүргэжээ. Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба