Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриан дор Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх, дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах,Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах, Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх, Прокурорын хараат бус байдал, хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг ханган сайжруулах, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба