БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН  ШАТНЫ ШҮҮХТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

 Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран уулзалт зохион байгуулав. Уулзалтанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяа болон орлогч, ахлах прокурорууд нийт шүүгч, прокурорууд оролцжээ. Уулзалт, ярилцлагын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, хэргийг шүүхэд шилжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцсон байна.Баянгол дүүргийн прокурорын газаас мэдээлэв