Сэлэнгэ аймгийн прокурорын газраас сум дундын прокурорын газруудын прокуроруудыг хамруулан Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөний үеэр хяналтуудын чиглэлээр анхаарах асуудал болон Монгол Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүргийн талаар нийт прокурор, ажилтнуудад нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, шүүх хуралдаанд хэрхэн бэлтгэж оролцох талаар болон прокуроруудын хууль хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, шүүхээр шийдвэрлэсэн хэрэг дээр бодлого зохион бодуулж харилцан ярилцах, үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр прокурор, ажилтан бүрт хийх ажлыг нь хариуцуулах зэрэг арга хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба