Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий прокурорын хэлсэн үг, өгсөн үүрэг мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Аргачилсан заавар, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай”, хариуцсан ажлын чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга нарын хийсэн мэдээллийн дагуу харъяалах байгууллага болох тус суманд үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг болон Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарыг оролцуулан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, мэдээлэл хийж ажлын үр дүнг өсгөх, анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Дээрх мэдээлэл, танилцуулгын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах ажлын хүрээнд Цагдаагийн хэлтэстэй хамтран “Шийдвэрлэлт” аян зохион байгуулах, Сум дундын шүүхтэй хамтран прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлон оролцох оролцоог нэмэгдүүлэх, Шийдвэр гүйцэтгэх хэсэгт хамтран цагдан хоригдсон этгээдийн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрсэн үр дүнтэй ажил боллоо. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба