Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь Улсын Ерөнхий прокурорын газраас нэг бүрийн тусгай хэрэгслээр хангасантай холбогдуулан дотоод аюулгай байдлын хүрээнд прокурор, харуул хамгаалалтын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.Сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн хэлтэстэй хамтран “Тусгай хэрэгсэл түүнийг хэрэглэх хууль зүйн үндэслэл шаардлага” сэдэвээр зохион байгуулж, цагдаагийн албан тушаалтан хэрэглэх аргыг зааж үзүүлэх хэлбэрээр явууллаа. Уг сургалтаар “нэг бүрийн тусгай хэрэгслийн тухай ойлголт, төрөл онцлог, түүнийг хэрэглэх үндэслэл, эрх зүйн зохицуулалт, хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэлийн талаар мэдлэг өгөхийг чухалчилжээ. Прокуроруудын дунд тусгай хэрэгсэл хэрэглэх талаарх сургалтыг мэргэжилтэн, мэргэжлийн байгууллага оролцуулан жилд нэгээс доошгүй удаа сургалт зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд дээрх сургалтыг зохион байгуулснаар нэг бүрийн тусгай хэрэгслийг өөрт аюулгүй байдлаар хууль журамд заасан зохицуулалтын хүрээнд хэрэглэх талаар мэдлэг олж авсан чухал сургалт боллоо.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба