Баянзүрх дүүргийн прокурорын газар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, холбогдох зарим эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан ажил хэргийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулан явууллаа. Уг ажил хэргийн уулзалт, ярилцлагыг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудуудыг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, санал солилцсон бөгөөд цаашид шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажил болсон гэж дүгнэж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба