Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх журам”, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11:40 минутанд Дорнод аймгийн прокурорын газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон А.Алтангэрэлийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг ёслолын ажиллагаанд тус прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд ажиллагааг прокурорын байгууллагад хамгийн удаан жил ажилласан шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Цэрмаа удирдан явууллаа. Нийт прокурор, ажилтнууд тангараг өргөсөн прокурор А.Алтангэрэлд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэхийн зэрэгцээ аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар дурсгалын зүйл гардуулан, ажлын амжилт хүсэв. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба