Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас санаачлан Налайх, Багахангай дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд болон шүүхийн шинжилгээний албадын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус прокурорын газрын Ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорууд оролцож, өнгөрсөн онд цагдаагийн хэлтсүүдээс хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, гаргасан алдаа зөрчлийн талаар болон 2019 онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэлийн талаар танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба