Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сайхан сумын засаг дарга О.Буянаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганбаатар нарыг урьж оролцуулан шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг зэрэг хууль хяналтын байгууллагууд оролцсон байна. Зөвлөгөөнөөр тус Прокурорын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон хяналтын харьяа орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тулгамдаж буй асуудлыг танилцуулан мэдээлэл хийж, хяналтын ажлын үр дүнг өсгөх, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон байна. Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос тус сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн нийт алба хаагч нарт Эрүүгийн болон зөрчил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журмуудыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба