Монгол улсын Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/73 дугаар тушаалаар баталсан “Прокурорыг тусгай хэрэгслээр хангах, түүнийг хэрэглэх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгож Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/4983 дугаартай албан бичгээр ажлын чиглэл ирүүлсэн билээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь “Биеийн хүчийг хэрхэн ашиглах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, түүнийг хэрхэн ашиглах” сэдэвт сургалтыг Цагдаагийн Тусгай ажиллагааны газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийт прокурор, ажилчдыг бүрэн хамруулан амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд Цагдаагийн Тусгай ажиллагааны газрын сургагч багш цагдаагийн ахмад А.Даваадалай, ахлах дэслэгч О.Баттэгш нар оролцож шаардлагатай үед биеийн хүч болон тусгай хэрэгсэл болох гав, бороохой, нулимс асгаруулагч зэргийг хэрхэн хэрэглэх, гарч болзошгүй хүндрэл бэршээл, хориглох зүйлийн талаар мэдээлэл өгч өөрсдийн биеэр туршилт хийж үзүүлсэн нь нийт алба хаагч нарт сонирхолтой байлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэв
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба