ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЙМГИЙН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ СУДАЛГААГ 2018 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН БАЙДЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

A- A A+
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  АЙМГИЙН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ СУДАЛГААГ 2018 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН БАЙДЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргүүдийг судалж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор тус аймгийн эрүүгийн нөхцөл байдлын талаарх судалгааг 2018 оны бүтэн жилийн байдлаар хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны дүнгээс харахад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо 2017 оноос 261 буюу 17 хувиар буурсан байх боловч Хэрлэн сумын багуудад үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтийг авч үзвэл 5 дугаар багт 8 гэмт хэрэг гарсан нь бусдаас цөөн, 6 дугаар баг нь бусад багаасаа, Цагаан-Овоо сум бусад бүх сумдаасаа гэмт хэргийн гаралт өндөр байна. Тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад мал хулгайлах, хүнийг санаатай алах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдэл, хайхрамжгүй байдал, малчдын мал маллагаа хангалтгүй, гэр бүлийн болон хувь хүмүүсийн харилцааны соёл доройтсон, ахуйн хүрээний архидалт ихэссэнээс олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэх нөхцөл шалтгаан болж байна. Иймд тус прокурорын газраас аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлуудыг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлэх, салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх талаар танилцуулга бичиж хүргүүлсэн байх ба гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгдсэн Баянтүмэн, Цагаан-Овоо, Булган, Баян-Уул сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт прокурорын “Мэдэгдэл” хүргүүлж ажилласан байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээлэв.