ПРОКУРОР “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ААР ШАЛГАРЧЭЭ

A- A A+
ПРОКУРОР “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ААР ШАЛГАРЧЭЭ

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний билэгт сайн өдөр аймгийн хөдөлмөрийн аваргууд, алдартнуудаа шалгаруулж, шагналыг гардуулсан байна. Нохой жилийн Хөдөлмөрийн аварга “Хууль хяналтын байгууллагын ажилтан”-аар тус Аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Болдын Эрхэмбаяр шалгарч, Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-ын тууз, цом, батламж, энгэрийн тэмдгийг гардан авчээ.Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв.