Нээлттэй дуудлагын худалдааны зар
Улсын Ерөнхий прокурорын 2019 оны Б/11 дүгээр тушаалаар “Ланд крузер-105” болон “УАЗ 315122” маркийн автомашинуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Япон Улсад үйлдвэрлэж, 2005 онд ашиглалтад орсон “Ланд крузер-105” маркийн, 4477 хөдөлгүүрийн багтаамжтай, JTECJ09J403022970 арлын дугаар, 60-61 ГСА улсын дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй ОХУ-д улсад үйлдвэрлэж, 2007 онд ашиглалтад орсон “УАЗ 315122” маркийн, 70586287 арлын дугаар, 67-86 УНС улсын дугаартай автомашинуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
2.Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдаа болох хугацаа
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цаг
Дуудлага худалдаа болох газар
Улсын Ерөнхий прокурорын газрын 2 дугаар давхрын хурлын заал.
Худалдах доод үнэ
Худалдах доод үнэ:
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ
Худалдах доод үнийн 25 хувь буюу
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл
Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс
Хүлээн авагч байгууллага:Улсын Ерөнхий прокурорын газрын ХЭГ
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900006002
3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цаг хүртэл Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр давхрын 114 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь гаргацтай, үнэн зөв, бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4.Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг үзэж болох бөгөөд дуудлага худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын 51-264453 утсаар болон www.prokuror.mn цахим хуудаснаас авч болно.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ТАМГЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба