Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх П.Болормаа 2019 оны шороон гахай жилийн сар шинийн золголтын үеэр өөрийн нэгтгэн эмхэтгэсэн эрх зүйн гарын авлага болох “Хууль нийгмийн харилцааны түлхүүр” номыг байгууллагын номын санд гардуулан өглөө.
Номны Оршил хэсгээс товч дурьдвал: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3,7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг уншихад хялбар боловч түүний агууллагад төдийлөн анхаарч ач холбогдол өгдөггүй байна. Иргэний хуулийн эрх зүйн хүчин чадлынхаа хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх төдийгүй нийгмийн олон талт харилцааны суурь нийтлэг зохицуулалтыг тусгасан . Тодруулан хэлбэл иргэний өдөр тутмын ажил амьдралд чиглэл мөрдлөг болгох ширээний хууль гэдгийг чухалчлах нийгмийн шаардлага нэгэнт бий болжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба