“ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАА СОНСЪЁ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАА СОНСЪЁ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэнтий аймгийн Бор Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас “Эрх бүхий албан тушаалтнуудаа сонсъё” сэдэвт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав. Хамтарсан уулзалт, өдөрлөгөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хуулийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаарх харилцан ярилцаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар  санал, асуулгыг  авч, цаашид тухайн хяналтын ажлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлон ажиллажээ. Мөн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар бэлтгэсэн гарын авлага, материалыг тарааж ажилласан байна. Хэнтий аймгийн Бор Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.