Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/73 тоот тушаалаар батлагдсан “Прокурорыг тусгай хэрэгслээр хангах, түүнийг хэрэглэх журам”-д заагдсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн сургагч багш, цагдаагийн дэслэгч А.Тогтох тус прокурорын газрын прокуроруудад нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав, бороохой, нулимс асгаруулагчийн талаар ойлголт өгч, хэрхэн хэрэглэх талаар практик сургалт орсон байна. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба