“ЗӨРЧЛИЙГ НОТЛОХ, НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
“ЗӨРЧЛИЙГ НОТЛОХ, НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХЭД  АНХААРАХ АСУУДЛУУД ”  СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй  хамтран 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журам болон зөрчлийг нотлох, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд  анхаарах асуудлууд ”  сэдвээр сургалт хийлээ.Сургалтанд хэсгийн байцаагч, хорооны цагдаа, эргүүлийн офицер нараас гадна шинээр томилогдсон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамрагджээ. Сургалтаар зөрчил шалгах тодорхой ажиллагааны талаарх ойлголт, зөрчлийг нотлох болон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, асуулт асуух тактик, арга хэлбэрүүд, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргахад анхаарвал зохих асуудлууд, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцооны талаар холбогдох мэдээллийг хийжээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас мэдээлэв.