Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, албан хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав.Хамтарсан зөвлөгөөн дээр аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга “2018 онд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд тавих хяналтын чиглэлээр анхаарах асуудал”, шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан ахлах прокурор А.Золзаяа “Шүүхээс хэрэг буцсан шалтгаан”, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор С.Батзул “Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавихад анхаарах асуудал”, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Энхтулга “Мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гаргасан зөрчил, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт болон прокурорын байгууллагаас анхаарах асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, мөн2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, мөрдөгч нараас гаргасан зөрчлийн шалтгаан, цаашид анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба