ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус сургалт, зөвлөгөөнд аймаг, сумдын нийт 96 ахлагч бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд  аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл хийж, сургалтанд хамрагдсан албан хаагчдадаас санал хүсэлтийг сонсож, харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлын талаар  үүрэг, чиглэл өгчээ. ажиллаа. Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.