УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Увс аймгийн прокурорын газраас прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газрын удирдах болон ахлах мэргэжилтнүүдийг оролцуулан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Уг хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр төрийн нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төр, нийтийн эрх ашгийг хамгаалж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байх тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ.

Мөн Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албаны ажлын хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх, хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн аудитын байгууллагаас тавигдсан акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хуулийн хугацаанд нь хангуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар Аймгийн Ерөнхий прокурор, Увс аймгийн Төрийн Аудитын газрын дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа.Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.