“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

A- A A+
“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Булган аймгийн Прокурорын газар болон 439 дүгээр хаалттай хорих ангиас хамтран Монгол Улсад Прокурорын байгуулага үүсч хөгжсөний түүхт 90 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөрийг 2019 оны 2 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.Уг хөтөлбөрийн зорилго нь 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох чадвартай бие хүн болоход дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хөгжүүлэх, хууль дээдлэх төлөвшлийг бий болгох, хорих ангид явагдаж буй нийгэмшүүлэх ажлыг чанаржуулах, шинэ шатанд гаргахад оршино. Хөтөлбөрийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, 439 дүгээр хаалттай хорих ангийн даргын хамтарсан 2019.01.31-ний өдрийн А/03, А/16 дугаар тушаалын I хавсралтаар, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг II хавсралтаар баталсан байх ба уг хөтөлбөр хэрэгжсэнээр нийгэмшүүлэх ажил шинэ шатанд гарч, хоригдол дахин гэмт хэрэг үйлдэх явдал багасах, нийгмийн амьдралд бие даан оролцох чадвартай болох боломж, нөхцөл бүрдэх бөгөөд хөтөлбөрийн явц, үр дүнг тухай бүр мэдээлэх болно.Булган аймгийн прокурорын газраас мэдээлэв.