ПРОКУРОРУУД ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БОЛОН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ , СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БОЛОН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ , СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  

  Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулгаар ахлуулсан прокурорын байгууллагын төлөөлөл болох Улсын Ерөнхий прокурорын газрын ХБМБАХТХэлтсийн ахлах прокурор С.Хишигжаргал, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Дэнсмаа, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Уянга, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Эрдэнэбат нар Монгол Улсад Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Европын холбоо, Монгол Улсын хүний эрхийн асуудлын талаарх яриа хэлэлцээг дэмжих төсөл”-ийн хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд Бельги, Нидерландийн хаант улсад албан томилолтоор явж, Европын холбооны улсуудын шүүх, прокурорын болон сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тодорхой сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдлаа.

Хөтөлбөрийн дагуу Бельги улсын Шүүхийн сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Европын Парламент, Европын Консулын Хүний эрхийн хэлтэст уулзалт хийж,  Нидерландийн вант улсын Лейден Их Сургууль “Өсвөр насны хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо”, Нидерландийн хаант улсын шүүгч, прокуроруудын зохион байгуулсан Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа сэдэвт сургалтанд тус тус хамрагдаж, “Шорон дахь залуу үе” сангийн болон “Халт” хөтөлбөрийн захиралтай уулзалт, ярилцлага хийж, тэдний зохион байгуулж байгаа үйл ажиллагаатай нь танилцсан байна.