ХӨВСГӨЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, УЛААН ТАЙГЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, УЛААН ТАЙГЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын зөвлөгөөнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газартай хамтран зохион байгуулж, зөвлөгөөнд 76 эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.

Зөвлөгөөнөөр 2019 онд Улсын Ерөнхий прокурорын газар болон аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилт болон анхаарах асуудлуудын талаар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Ариунцэцэг нар танилцуулж, үүрэг чиглэл өгч ажиллаа.

Уг зөвлөгөөний үеэр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Ариунцэцэг эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалгах ажиллагаа явуулах журам”, “Мэдүүлэг авахад анхаарах асуудлууд”, “Прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна.

Мөн зөвлөгөөний үеэр бүс нутгийн хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, түүний улмаас хүрээлэн буй орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах, төлүүлэх талаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн эрх ашигийг хамгаалж прокурорыг оролцуулах, харилцан мэдээлэл солилцох, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах чиглэлээр Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газартай хамтран ажиллах тухай “САНАМЖ БИЧИГ” байгуулсан байна.Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.