ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн прокурорын газраас прокурор, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд прокурор, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн нийт мөрдөгч, алба хаагчид хамрагдав.

Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын  ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу “Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, удирдах ажилтны зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн талаар”, Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар “Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Цэнд-Аюуш “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр хийсэн ажил цаашид анхаарах зүйл, хамтын ажиллагааны талаар”, Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганзориг “2018 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, илрүүлэлтийн талаар” тус тус мэдээлэл хийж оролцогчдын санал хүсэлтийг сонсон 2019 онд дараах зүйлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:

- Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаад илтэд иргэний эрх зүйн харилцаа, гэмт хэргийн шинжгүй асуудалд хэрэг нээн шалгахгүй байх

- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг үндсэн хугацаанд нь явуулах, мөрдөн байцаалтын хэргийн эцэслэн шийдвэрлэлтийг тогтмол 75 хувиас дээш байлгах

- Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэхэд онцгой анхаарч эдгээр хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах

- Аливаа хэлбэрээр эрүү шүүлт тулгасан, хууль бусаар тагнасан, хүний эрх эрх, эрх чөлөө зөрчигдөх аливаа хэлбэр гаргахгүй ажиллах,

- Хэрэг бүртгэлтийн хэргээс  гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх боломжтой, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тодорхой хэргүүдийг шийдвэрлэх талаар прокурор Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг,  Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг тус бүр тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүн тооцхоор шийдвэрлэв.  Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.