Улсын Ерөнхий прокурорын 1932 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт “Аймгийн прокурор 1, мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга 1, аж ахуйн нярав 1, бичиг хүргэгч 1, бүгд 5 хүний орон тоотой байхаар шийдвэрлэсэн байх боловч 1934 онд ажлын байр болон бусад зүйлүүд шийдвэрлэгдэн Сэлэнгэ аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ онд тус аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсны 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус прокурорын газраас хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн прокуророор ажиллаж байсан Ц.Нямдорж, орлогч прокуророор ажиллаж байсан н.Баасанжав болон тус прокурорын газарт ажиллаж байсан ахмад прокуроруудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан байна.
Мөн прокурор, ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол аялал” клубтэй хамтран “Морь, нохой чарганы аялал”-ыг зохион байгуулжээ. Аяллаар 3 км газарт морин аялал, Туул голын мөсөн дээр 4 км газарт нохой чаргаар тус тус аялж, прокурор, ажилтнуудын дунд уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан нь дурсамж дүүрэн сайхан аялал болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба