ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Тус аймгийн прокурорын газраас санаачлан Ховд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэргэжилтэн Г.Бадамсүрэн, Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тус аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумдын иргэдтэй уулзалт зохион байгуулж аймгийн Прокурорын газар болон Цагдаагийн газрын 2018 оны эрүүгийн хэргийн нөхцөл байдал, прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан эрх, үүрэг болон тухайн нутаг дэвсгэрт ихээр үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцож харилцан ярилцаж ажиллажээ. Мөн тус сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд хийсэн ажлыг нэгдсэн удирдамжийн дагуу шалгаж 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцаж ажилласан байна. Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.