Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн газрын хяналтын харьяа 9 сумдын ахлагч бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус сургалт, зөвлөгөөний үеэр Завхан айгмийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Цогт-Эрдэнэ Хэргийн газрыг хамгаалалтанд авах, хэргийн газрын үзлэг хийх журам, түүнд анхаарах асуудал сэдвээр, Хяналтын прокурор Б.Ганзориг Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар тус тус сэдвээр сургалт, мэдээлэл хийж, сургалтанд хамрагдсан албан хаагчдадаас санал хүсэлтийг сонсож, харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгч ажиллаа. Сургалтанд нийт сум дундын харьяа 25 ахлагч хамрагдсан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба