Баян-Өлгий Аймгийн Прокурорын газрын санаачлагаар тус аймгийн хууль хяналт, хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Цэц Мэргэн” дартсын тэмцээнийг санаачлагаар тус аймгийн хууль хяналт, хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Цэц Мэргэн” дартсын тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээнд баг тус бүр 5 гишүүнтэй оролцсон бөгөөд нийт 11 байгууллагын 55 албан хаагч цэц мэргэнээ сорилоо. Тэмцээний дүнгээр З.Мягмарсүрэн ахлагчтай Аймгийн прокурорын газрын баг 1 дүгээр байр, н.Мөнхсугар ахлагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн баг 2 дугаар байр, Н.Мухамед-Али ахлагчтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын баг 3 дугаар байр тус тус эзэлсэн бол С.Өмирбек ахлагчтай аймгийн шүүхийн байгууллагын баг “Цэцэн тамирчинтай” хамт олноор шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг, хамт олныг өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагналаа. Уг тэмцээнийг жил болгон уламжлал ёсоор зохион байгуулж байхыг Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх онцоллоо. Баян-Өлгий Аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба