Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачилан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 2018 онд “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй” эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулав.
Хамтарсан уулзалтанд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Тагнуулын Ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 хаалттай хорих анги, Байгаль орчны яамны Хараа ерөө голын сав газрын захиргаа, Аймгийн төв архив, Төрийн аудитын газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Ажил хэргийн уулзалтанд аймгийн прокурорын газрын ерөнхий прокуррын орлогч Х.Баярмаа, хяналтын прокурор Ч.Болормаа нар оролцож хяналтын ажлын чиглэлээр 2019 онд дэвшүүлсэн зорилт, баримтлан ажиллах бодлого чиглэл, өгсөн үүргийн талаар танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа шалтгаан нөхцөл, учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж оролцогчдын асуулт, санал шүүмжлэлийг сонсон, цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарч, хэрэгжүүлж ажиллах зүйлүүдийг тодорхойлон, үр дүнг тооцон ажиллахаар шийдвэрлэв. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба