БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР, ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР, ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

 

 

Тээврийн прокурорын газраас Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.   Зөвлөгөөний үеэр тус прокурорын газрын орлогч прокурор Д.Сарантуяа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Н.Ганболд, хяналтын прокурор С.Цэрэндорж нар 2018 онд шалган шийдвэрлэсэн зөрчлийн тоо мэдээнд дүгнэлт хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шалган шийдвэрлэх, эрх зүйн хэлбэр, тэдгээрийг хуульд хэрхэн нийцүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ, Прокурорын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн зорилт, Монгол Улсын Ерөнхий прокурорын хэлсэн үг, өгсөн үүргийг танилцуулсан байна. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ахлах прокурор Н.Ганболд, хяналтын прокурор С.Цэрэндорж нар Буянт-Ухаа боомт дахь Хилийн 0218 дугаар ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагч нарт зөрчлийг шалган шийдвэрлэх, эрх зүйн хэлбэр, тэдгээрийг хуульд хэрхэн нийцүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ, Прокурорын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн зорилт, Монгол Улсын Ерөнхий прокурорын хэлсэн үг, өгсөн үүргийг тус тус танилцуулан үүрэг, чиглэл өгч ажиллаа.

 

 

Цаашид 2019 оны 02 дугаар сардаа багтан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахаар, 2019 оны  3 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажилгааны хяналт, зохицуулалтын эрх бүхий албан хаагч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаад байна.Тээврийн прокурорын газраас мэдээллээ.