Прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн “..Прокурорын хараат бус байдал, сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр прокурор, ажилтнуудад “Прокурор, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр батлагдан гарсан удирдамжийн баримт бичиг, холбогдох хууль тогтоомжуудын талаар”, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/88 дугаар тушаалын I хавсралтаар батлагдсан “Прокурор нөлөөллийн мэдүүлэг гаргах журам”-ыг хэрэгжүүлэх талаар практик сургалтыг зохион байгуулжээ.
Мөн Прокурорын байгууллагын ахмад прокурор Т.Сүхбаатарыг урьж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд сүүлийн 2 жилд шинээр томилогдон ажиллаж байгаа прокуроруудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Эрүүгийн хэргийг хянахад түүвэр, тэмдэглэлийг хэрхэн хөтөлж, үйл ажиллагаандаа ашиглах” талаар ярилцлага өрнүүлсэн байна. Энэ нь эрүүгийн хэрэг, материалыг хянахад түүвэр, тэмдэглэл хөтлөхийн ач холбогдол, түүнийг хэрхэн ямар байдлаар хөтлөн, үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар залуу прокуроруудад мэдээлэл өгч, харилцан ярилцсанаар сургалт үр дүнтэй болж өнгөрлөө. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба