Сүхбаатар аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор У.Золжаргал аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцож 2019 онд Улсын Ерөнхий прокурорын газар болон аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилт болон цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгч ажиллаа.
Уг зөвлөгөөний үеэр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Роза эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах журам”-ын талаар сургалт зохион байгуулж тодорхой жишээн дээр суурилсан бодлого бодуулж үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.
Мөн зөвлөгөөний үеэр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах, төр, нийтийн эрх ашигийг хамгаалж прокурорыг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, 2018 онд байгуулсан “Санамж” бичгийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн гаргахаар шийдвэрлэжээ.
Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хууль зүй, мониторонгийн хэлтсийн дарга Т.Бакыт, Цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар оролцлоо.Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба