ШҮҮХ, ПРОКУРОР БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

A- A A+
ШҮҮХ, ПРОКУРОР БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА  ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Увс аймгийн прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Шүүх, Прокурор болон Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнд Аймгийн болон Улаангом сумын засаг даргын тамгын газрын дарга, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, хяналтын прокурорууд, аймгийн Цагдаагийн газрын дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Хилийн цэргийн 0245, 0311-р ангийн удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтнууд, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтнууд, Татварын хэлтсийн удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтнууд, Гаалийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тус тус оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжууд болон Засгийн газрын тогтоол зэргийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад учирч буй  хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хамтран ярилцаж, хууль хэрэглээний тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрсэн байна.Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.