ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТАЙ  ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН  БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай  хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд прокурорын газрын орлогч прокурор Х.Мөнхбаатар “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд төрийг төлөөх ажлын чиглэлээр 2018 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар”, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ч.Батбаатар “2018 оны байдлаар баривчлах болон саатуулах байранд тавьсан хяналтын ажлын талаар” тус тус мэдээлэл хийж, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан байна. 

Зөвлөгөөнөөс цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахдаа онцгой анхаарч ажиллах, хэргийн эцэслэн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хугацааг сунгахгүй байхад анхаарч ажиллаж байхаар шийдвэрлэсэн байна.  Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.