“Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн талаарх суурь судалгаа нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн талаар, тэдний хохирогч болсон нөхцөл шалтгаан, нийгэмшилтийн орчин, үйл явц, үр дагавар, нуун дарагдуулж буй шалтгаан, хэргийг шийдвэрлэж буй байдал, хохирогчдод учирч буй хохирол, түүнийг хэрхэн барагдуулж буйг нарийвчлан судлах эхлэлийг тавьснаараа ач холбогдолтой ажээ. Монгол Улсад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг өсч байгаа нь сүүлийн 5 жилд цагдаагийн байгууллагад шалгагдсан гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Прокурорын байгууллага энэхүү судалгаагаар Монгол улсад 2012-2016 онд бүртгэгдсэн арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн тархалт, статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, дээрх төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, хохирогчийн онцлог, хохирогч хамгааллын нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэрэг үйлдсэн хүний хөргийг бичиж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад нөлөөллийн шинжтэй саналуудыг гаргалаа. Прокурорын байгууллага tнэхүү судалгаагаар Монгол улсад 2012-2016 онд бүртгэгдсэн арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн тархалт, статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, дээрх төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, хохирогчийн онцлог, хохирогч хамгааллын нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэрэг үйлдсэн хүний хөргийг бичиж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад нөлөөллийн шинжтэй саналуудыг гаргалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба