Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд харьяа Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж 2018 онд хийсэн ажлын үр дүн, Монгол Улсын Ерөнхий прокуророос удирдах ажилтны зөвөлгөөнөөс өгсөн үүрэг, чиглэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудлууд болон Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 онд авч хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээний талаар танилцуулж, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх тухай албан даалгаврыг Цагдаагийн хэлтсүүдийн дарга нарт өгсөн байна. Хамтарсан зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хяналтын прокурорууд оролцож, хариуцсан ажлын чиглэлээр мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөнөөс Нийслэлийн прокурорын газраас дүүргийн прокурорын газруудын хэмжээнд зохион байгуулж буй “Эрчимжүүлэлт 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаах тасагт буй 2018 оны үлдэгдэл хэргүүдийг 1 –р улиралд шийдвэрлэж дуусгах, Эрүүгийн цагдаагийн тасгаас хэрэг бүртгэлт явуулж буй овог нэр, оршин суугаа хаяг нь тодорхой байгаа хэргүүдийн яллагдагчаар татагдвал зохих этгээдүүдийг эрэн сурвалжилж олох талаар нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг 2019 оны 01 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба